• Их Тэнгэрийн аманд барилгын ажил эхлүүлээд байсан “Шинэхэн” компани шүүхэд ханджээ

    2019-05-05

      “АСЕМ-ийн үеэр  Их Тэнгэрийн аманд  аялал жуулчлалын төв барих нэрээр 5 га газар авчихсан байна. Уг газрын зөвшөөрлийг цуцлаад Их тэнгэрт Байгалийн түүхийн музей барья гэдэг шийдвэрийг гаргасан” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ   мэдэгдсэн билээ. Тэгвэл Төрийн гурван өндөрлөг буюу УИХ-ын дарга,Ерөнхийлөгч,Ерөнхий сайд гурав л амьдардаг Их Тэнгэрийн аманд тавын 5 га газар авч зүрхэлсэн том компани нь “Шинэхэн” гэж нэртэй компани ажээ. АСЕМ-ийг зохион байгуулах үед  гадна, дотнын зочдыг хүлээж авах  үндэсний  хурлын танхим байгуулах зорилгоор дээрх  аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож байжээ.  Тухайн үед байшин барилга босгож амжаагүй,карказыг босгоод байх үед буюу   2017 онд БОАЖ-ын сайдын тушаалаар, 2018 онд Засгийн  газрын  тушаалаар уг газрын зөвшөөрлийг тус тус цуцалжээ. Нэгэнт  барилгын ажлаа эхлүүлээд байсан тус компани шүүхэд хандаад байгаа аж.

    “Шинэхэн” компанид газар олгох  асуудалд АСЕМ-ийг зохион байгуулсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Их тэнгэрийн ам төрийн тусгай   хамгаалалттай газарт хамаардаг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ