Ё.Баатарбилэг:Байгалийн түүхийн музейн газар дээр 7 давхар шинэ музей барина

2019-05-03

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих газрын асуудлыг шийдсэн.  Байгалийн түүхийн музейн хуучин газрыг ямар зориулалтаар ашиглах нь доторхойгүй байсан. Олон нийтийн дунд одоо байгаа газрыг зарчихсан, зарах гэж байгаа гэх хардлага үүсээд байсан юм.  Тэгвэл Байгалийн түүхийн музейн хуучин газар дээр нь Монголын түүхийг харуулсан шинэ музей байгуулах болсон талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нөөдөр хэвлэлийнхэнд  хэллээ.

2014 онд одоо байгаа газар дээр нь музей барих зураг төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр хийж байжээ. Уг зураг төслийн дагуу долоон давхар, одоо олон нийтэд үзүүлэх боломжгүй, музейн фондод хадгалагдаж байгаа үзмэрүүдийг олон нийтэд үзүүлэх  музейг барих юм байна. Хөрөнгө санхүүг нь  гадна дотны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар босгох ажлыг судлана гэдгээ салбарын сайд хэллээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ