• Голландад дугуйтай осолдсон хүмүүсийн тоо машинтай осолдсон хүмүүсийнхээс давжээ

    Нидерландад зам тээврийн ослын улмаас нас барсан дугуйчдын тоо анх удаа жолооч нарын тооноос илүү гарсан байна. Энэ тухай Daily Mail мэдээлжээ.

    2017-2018 онд 206 унадаг дугуйтай хүн осолд орж амиа алдсан бол, 201 хүн машины ослоор амь насаа алдсан байна.Энэ дунд  цахилгаан унадаг дугуй унадаг хүмүүсийн тоо өссөн байна.

    Замын аюулгүй байдлын судалгааны орон нутгийн хүрээлэн нь нас барагсдын үнэмлэхүй тоог үл харгалзан дугуй унах нь аюул багатай үзэж байна. Байгууллагын захирал нь хүмүүс дугуйгаар явах нь хурдацтай нэмэгдэж буйг харгалзан үзээд нас баралт, гэмтлийн тоо улам өсч байгааг тэмдэглэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ