АНУ-дах хамгийн урт явган хүний, дүүжин гүүр Тенниси мужид нээлтээ хийнэ

Тенниси мужийн Гатлинбург дэх Great Smoky Mountains хөндийг гаталсан, 210 метрийн урттай явган хүний , дүүжин гүүр ирэх тавдугаар сарын 17-нд нээлтээ хийх юм.

Насанд хүрэгчид 15 ам.доллар , хүүхэд 12 ам.доллараар  гүүрний голд байрлах шилэн хэсэгт зогсон 40 метрийн өндрөөс  хөндийг бүрэн тольдох боломжтой.

Өмнө нь жуулчид цахилгаан шатаар Гатлинбург хөндийгөөс Крокет уулын орой хүртэл зорчин, 150 метрийн өндөрлөгөөс орчин тойрныг нь харахын тулд Skylift паркийг зорьдог байв. Тэгвэл шинэ гүүр нээлтээ хийснээр цахилгаан шатнаас буумагц, гүүрэн дээр хөл тавин, хөндийг хөндлөн гатлах шинэ боломж бий болж байна.

Паркаас мэдээлж байгаагаар бол гүүрийг гатлахад цагийн хязгаар байхгүй юм байна.

Канадын Келовна ууланд байрлалтай явган хүний гүүрийг 243 метрийн урттай гэдэг. Харин SkyBridge-ийг зохион бүтээгчид зангуу хоорондын зайгаар бол тус дүүжин гүүр нь Канадын Келовна ууланд байрлалтай явган хүний гүүрээс урт гэж тооцож байгаа юм. Ингэснээр  SkyBridge нь Өмнөд Америкийн хамгийн урт, явган хүний дүүжин гүүрээр тодорч байна.

https://www.youtube.com/watch?v=ABS5NNz2PGo

Хамгийн урт явган хүний, дүүжин гүүрээр Шведийн Charles Kuonen-ийн гүүр тооцогддог бөгөөд 2017 онд нээлтээ хийж байсан энэхүү гүүр нь бараг хагас километр буюу 494 метрийн урттай ажээ.

 

Эх сурвалж: CNN

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ