Трамп Куба улсыг Венесуэлээс цэргээ татахгүй бол хатуу хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Кубын тал Венесуэлд суугаа цэргээ татахгүй бол АНУ Кубын “Ачаа тээврийг бүрмөсөн хориглож” , “Хамгийн хатуу хориг арга хэмжээ” авна гэж сүрдүүлжээ. Куба улс харин АНУ-ын зэмлэлийг үгүйсгэлээ.

Трамп твиттерээр “Кубын арми, зэвсэгт хүчнийхэн “Үхэл авчирч, Венесуэлийн үндсэн хуулийг эвдэх зорилготой цэрэг армийн болон бусад үйл ажиллагаагаа” даруй зогсоохгүй бол АНУ Кубын “Ачаа тээврийг бүрмөсөн хориглож”, “Хамгийн хатуу хориг арга хэмжээ” авна” хэмээн жиргэжээ. Тэрээр Кубын бүх цэргийг эх орон руугаа даруй буцахыг шаардсан байна.

Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Кубын арми Венесуэлийн нутаг дэвсгэрт ерөнхийлөгч Мадурогийн засгийн эрхээ хамгаалахад нь тусалж байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ