АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцлээ. Улмаар АТГ-ын даргад З.Дашдавааг 94.6 хувийн саналаар, дэд даргад Ж.Батсайхан 87.5 хувийн саналаар томиллоо. З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон юм.

АТГ-ын дарга З.Дашдаваа: 

Боловсрол: 

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

АТГ-ын даргаар Б.Дангаасүрэн томилогдохдоо дөрвөн даргыг шинээр томилсны нэг нь юм. Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил хянадаг байсан. Тэндээсээ ШШГЕГ-ын дэд даргаар очоод байхад нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чөлөөлсөн байдаг. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн гэх нь бий.

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ