• Баян-Өлгий аймгаас ирсэн зорчигчдын шинжилгээний хариу халдваргүй гарчээ

    Баян-Өлгий аймагт тарваган тахлаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан өчигдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийжээ.

    Уг онгоцоор Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж, Ховд аймгаас ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийгээд явуулсан бол Баян-Өлгий аймгаас ирсэн 11 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хүргэж нарийн шинжилгээ хийсэн байна.

    Шинжилгээний хариу ямар гарсан талаар ХӨСҮТ-өөс тодруулахад, “Манайд ирсэн 11 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу ямар нэгэн халдваргүй гарсан учир эмнэлгээс гаргасан” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ