• Гадаадын хүчнээс Венесуэлд дотоодын дайн дэгдээхийг оролдсон ч бүтэлгүйтсэн гэв

    Венесуэлээс НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Самуэль Монкада “Гадаад орны хүчнээс Венесуэлд дотоодын дайн дэгдээх гэсэн оролдлого бүтэлгүйтэж Венесуэл улс хэвийн байдалд орсон” гэж мэдэгдлээ.

    Самуэль Монкада “Гадаадын хүчин Венесуэлд дотоодын дайн дэгдээхийг завдсан нь тэдний цэрэг дайны оролцоо хийхэд хялбар нөхцөл бүрдүүлэхийн төлөө байсан юм. Гэвч энэ оролдлого бүтэлгүйтэж, Венесуэлийн засгийн газар олон нийтийндэг журмыг эвдсэн тогтворгүй хүчин зүйлийг арилган, Венесуэл улс улсын хэмжээнд “бүрмөсөн хэвийн байдалд” орсон” гэжээ.

    Тэрбээр “Энэ оролдлогыг Венесуэл дэмжих үндэс суурьгүй, Венесуэлийн ихэнх иргэд энх тайван амьдрах, үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, бие даасан эрхийг бүрэн гүйцэд баталгаажуулахыг хүсэж байна. Венесуэлийн үндсэн хуулийн дэглэмийг бусниулахыг завдсан оролдлогыг эсэргүүцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” хэмээн онцолжээ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ