М.Энхболд Н.Алтанхуягаас хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа хэрүүлд оруулахгүй байхыг хүслээ

Өчигдөр Монгол улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ АН-аар Ц.Элбэгдорж, М.Энхболд нар тоглож байна гэх утгатай ас уудлуудаар мэдэгдэл хийсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболд Н.Алтанхуягт хандсан мэдэгдэл гаргалаа.

М.Энхболдын мэдэгдэлд:

“Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танаа

Би Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй.

Танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн. УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил.

Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье.

УИХ-ын гишүүн М.Энхболд” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ