• Нэгэн зургийн тайлбар:30 жил төрийн толгойд байсан тэд эх орныхоо төлөө хэзээ ч нэгдэхгүй гэхээр эмгэнэлтэй…

    Сүүлийн 30 жилд Монгол улсыг удирдаж ирсэн, удирдаж яваа бүхэн өчигдөр Японы шинэ эзэн хааны Рейва эриний эхлэлд зориулсан Элчин сайдын хүлээн авалтад морилж нэг дороо зургаа татуулжээ. Энд хуучин Ерөнхийлөгч гурав, Ерөнхий сайд асан ес, УИХ-ын дарга байсан тав, дэд дарга нар, сайд нар, УИХ-ын гишүүд, гишүүн, сайд байгсад олноороо цугларч. “Өдөр нь хэн нэгнээ хулгайч, луйварчин хэмээн цоллочихоод орой нь хамтдаа гадаад улсын ЭСЯ-нд очоод хамтдаа зургаа татуулах” хэмээн олон нийт сошиалаар шүүмжилж,“Авлигын загалмайлсан эцэг”, МАНАН бүлэглэлийнхэн тэргүүтэй хулгайч, луйварчид хамтдаа байгаа тухай   шуугиж байна.

    Монгол улсад ардчилал тогтооход оройлсон, оролцсон эдгээр хүмүүс түүнийхээ үр шимийг дэндүү их хүртэцгээсэн улс. Харин эсрэгээрээ ард түмэн эдний “удирдлага” дор үгээ хэлж, үсээ үгтээж сууна.Өөрөөр хэлбэл,эд бол 30 жилийн гавьяаг хүртэхийн зэрэгцээ гайг таригсад.Эх орныхоо төлөө хэзээ ч нэгдэхгүй эрх ашигтаа хүлэгдсэн эд,гаднын соёлт орны Элчин сайдын хүлээн авалт дээр ийнхүү мөр зэрэгцэн  зогсоод зургаа авахуулжээ.

    Гучин жил Монголын төрийг удирдсан тэд бүгд өөр өөрийн эрх ашигтаа хүлэгдэж,ил далд биесээ “намнах” гэж үзэж тарж байна. Тэд эх орныхоо эрх ашгийн төлөө дахиж хэзээ ч нэгдэхгүй гэдэг эмгэнэлтэй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ