• АТГ-ын дарга Х.Энхжаргал: Оюутолгойн гэрээг заавал шалгах ёстой

    АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулахаар болоод буй. Тэрбээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд анхаарал татсан 3 боть, 69 хэргийг өгсөн байна.

    АТГ-ын дарга Х.Энхжаргал Оюутолгойн гэрээг заавал шалгах ёстой гэж хэлсэн. Тэрбээр “10-аад хоногийн өмнө би Ерөнхийлөгч, Оюутолгойн гэрээг   шалгах УИХ-ын ажлын хэсэгт Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгасан материалыг өгсөн. Энэ бол маш том хэрэг байсан. Бид үүн дээр амжилттай сайн ажиллаж, үүнийг зайлшгүй цааш шалгах ёстой. Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Бусдаар харьцангуй гайгүй байх” гэж мэдэгдсэн.

    АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлөх асуудлыг өчигдөр ХЗБХ-ны хуралдаанаар дэмжсэн учраас өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ.

    Тэдний оронд Ерөнхийлөгчийн санал болгосон З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг дэд даргад томилохоор дэмжээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ