ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хоолны хордлого хөлөө үрэвслүүлсний улмаас БНСУ-д эмчилгээ хийлгээд иржээ

2019-05-01

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хөлөө гэмтээсэн, хоолны хордлогод орсон учраас Солонгос явсан гэх мэдээллүүд цацагдсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр ажилдаа оржээ.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс болж ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна.Хоолны хордлого өгөөд эмчлүүлж байсан юм. Гайгүй болох байх гэж бодож байтал хөл рүү орж хугацаа алдаж, эмч нар  яаралтай Солонгост очиж  шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Ерөнхийдөө идээт маягийн үрэвсэл үүсчихсэн байсныг мэдэхгүй явснаас цаг алдсан. Солонгост очоод хөлний жижиг мэс засалд орсон” хэмээн ярьжээ.

Харин хордуулсан гэх ярианд “ямар ч тийм асуудал байхгүй. Хоолны хордлого тайлах эмчилгээ хийлгэснийг хүмүүс тэгэж ойлгосон байж магадгүй” гэжээ. Хоолны хордлого аваад удсан,өөрөө өөрийнхөө биед анхаараагүйгээс дархлаа суларсан байх гэж мөн хэлжээ.  Хоолны хордлого хөл рүү орсон гэх оношийг эмч нар өгсөн бөгөөд Солонгост очиж нарийн шинжилгээ өг гэх зөвлөмжийг мөн өгчээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ