Японы шинэ эзэн хаан Нарухито анх удаа ард түмэндээ хандаж үг хэллээ

Наран улсын шинэ эзэн хаан Нарухито анх удаа ард түмэндээ хандаж үндсэн хуулийг сахиж, төр улс, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг болох үүргээ  биелүүлэхээ амлалаа.

“Би өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд  үндсэн хуулиар олгогдсон төр улс, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг болох үүргээ чандлан биелүүлэхээ тангараглаж байна. Би ард түмний цаашдын хөгжил цэцэглэлт  дэлхийн энх тайвны төлөө зүтгэх болно” гэж эзэн хаан хэлэв.

Нарухито уг мэдэгдлээ өмнөх эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ татгалзах ёслолын үеэр хийсэн байна. Нарухито нь Япон улс Дэлхийн II Дайнд бууж өгснөөс хойш төрсөн  анхны эзэн хаан бөгөөд Токиогийн “Гакусюины” их сургууль мөн Оксфордыг дүүргэсэн аж. Нарухитогийн гэргий шинэ хатан хаан Масако Японы нэрт дипломатчийн охин бөгөөд Токиогийн Их сургууль болон Гарвардыг дүүргэн Гадаад яаманд ажиллаж байсан аж. Шинэ эзэн хааны гэр бүл  2001 онд төрсөн нэг охинтой. Нарухитогийн хаан ширээндээ залрах ёслол ирэх аравдугаар сарын 22-нд болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ