Дональд Трампын Иранд тавьсан хориг Монголд  шатахууны үнэ өсөх шалтгаан болж байна

2019-05-01

Монгол Улсын шатахууны үнэ өсөх эсэх нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэтэй шууд хамааралтай. АНУ-ын Ерөнхийлөгчид  Дональд Трампын Засаг захиргаа Ираны эсрэг хоригоо чангатгаж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помео “Иранаас үргэлжүүлэх газрын тос худалдаж авч байгаа ямар ч улс орон АНУ-ын хоригтой нүүр тулна” гэж мэдэгдсэнээс шалтгаалан газрын тосны ханш сүүлийн 6 сарын дотор дээд төвшинд хүрсэн.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт олон улсын биржүүд дээр нэг  баррель   түүхий газрын тосны үнэ 64-72 орчим ам.долларын хооронд хэлбэлзсэн байна.

Манай улс ОХУ-ын Роснефть компаниас шатахуунаа авдаг. Тус компаниас нийлүүлж буй шатахууны өнгөрсөн гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39- 50 ам.доллароор, өнгөрсөн сарын хилийн үнийг гуравдугаар сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам.доллароор, энэ сард дизель түлш 14 ам.доллар, А-80, Аи-92 53 ам.доллоор тус тус өссөн байна. Энэ нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлөх юм байна.

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас дараахь асуултад хариулт авлаа.

-Монгол Улс өөрсдийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой газрын тосны нөөцтэй улс орон. Цаашдаа шатахууны үнийг тогтвортой байлгаж чадах уу?

-Монгол Улсын геологийн нөөц 330 гаруй сая тонн. Үүнээс баталгаат буюу эдийн засгийн ашигтай нөөц нь 43 орчим сая тонн. Жилдээ 800-900 мянган тонн түүхий тосыг экспортод оруулж байгаа. Энэ нь Засгийн газартай байгуулсан бүтээгэдэхүүн хуваах гэрээний зарчмаар явдаг.

-Газрын тос боловсруулах үйлдвэр ямар шатандаа явж байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл сайн явж байгаа. Үйлдвэрийн барилгыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шатахууны үнийн өсөлт  дэлхийн зах зээлийн үнэтэй шууд хамааралтай. Өнгөрсөн онд түүхий тос хамгийн өндөр төвшиндөө буюу нэг тонн баррель тосны үнэ 80 гаруй ам долларт хүрсэн. Энэ үед манай улсад А-92 шатахууны жижиглэнгийн үнэ 1980-т хүрсэн. Арваннэгдүгээр сараас хойш дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ буусан. Энэ буулттай холбогдуулаад  шатахууны үнийг нийтдээ 250 төгрөгөөр  буулгасан. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор  дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадна. Үйлдвэрийн хүчин чадал   нэг сая 500- хоёр сая орчим мянган тонн.  Манай улсын дотоодын хэрэгцээ 1 сая 800 мянган тонн тэгэхээр 100 хувь хангаж чадна гэж үзэж байгаа.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ