• Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-д хийсэн аудитын тайланг УИХ-д хүргүүллээ

     Үндэсний аудитын газраас Төсвийн байнгын хорооны 2018 оны 03 дугаар тогтоолын дагуу 2018 оны тавдугаар сараас 2018 оны арван хоёрдугаар сарыг дуустал хугацаанд “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд нийцлийн аудит хийж, аудитын тайланг Улсын Их Хуралд танилцуулахаар хүргүүллээ.

    Уг аудитад “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” түүнтэй холбогдон гарсан шийдвэр, үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, бусад баримт бичиг, тэдгээрт холбогдох Төрийн байгууллага, Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хамруулсан байна.

    “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хийсэн   аудитыг гүйцэтгэхдээ хууль тогтоомж, дүрэм, журам, аудитын дээд байгууллагын олон улсын стандарт, холбогдох эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцэл, шийдвэр үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж аудитад хамрагдах байгууллагын албан тушаалтнуудтай уулзалт, ярилцлага хийж, аудитын хөтөлбөр, горимын дагуу нотлох зүйлд үндэслэн тайланг боловсруулсан гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ