• Шатахууны 49 хоногийн нөөцтэй байна

    2019-05-01

    Манай улс өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 109, Аи-92 49, дизелийн түлш 44, ТС1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч  26 аж ахуйн нэгжүүд 116,5 мянган тонноос багагүй хэмжээний газрын тосны  бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвөөшөөрөлтэй 100 гаруй компани  бий. Эдгээр копаниуд ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ