• Холливудын од Харрисон Форд:Байгаль эх дэлхийгээ хайрлахын утга учрыг мэддэг удирдагчдыг сонго

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт 2018 оны есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод зохион байгуулагдсан.

    “Оддын дайн”, “Индиана Жонс” киногоор та бидний сайн мэдэх, 76 настай жүжигчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Харрисон Форд уулзалтаар илтгэл тавьсныг хүргэж байна.

    Шинжлэх ухаанд итгэдэг, байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах хэр чухал вэ гэдгийг ухамсарласан удирдагчийг сонго. Шинжлэх ухааныг үндэслэлийг үл тоосон байдлаа бурханыг бодож зогсоогооч!

    Шинжлэх ухаанд итгэдэггүй, эсвэл бүр тэрнээс ч дор буюу өөрийн ашиг сонирхлын үүднээс шинжлэх ухаанд итгэдэггүй мэт дүр үзүүлэгч хүмүүсийн гарт эрх мэдлийг өгөхөө зогсоо. Тэд өөрсдийгөө жинхэнэ төрхөн дээрээ хэн гэдгээ мэдэж байгаа. Бид ч мэднэ. Бид баян эсвэл ядуу, хүчтэй эсвэл хүчгүй үл хамааран уур амьсгалын өөрчлөлт, эко системийн сүйрлийн үр дагавраас болж зовох болно.  Нэг мэдэхэд л уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид ямар нэгэн зүйл хийхээс оройтсон байна. Хэрвээ бид байгаль дэлхийгээ сүйтгэхээ одоо л зогсоохгүй юм бол, өөр юу ч байгаад нэмэргүй. Бидэнд байгаа цорын ганц гэр орон бол дэлхий. Бидэнд байгаль дэлхий яг одоо л хэрэгтэй, өөр хэзээ ч биш. Бидэнд л байгаль хэрэгтэй болохоос биш байгальд бид хэрэггүй. Тэгэхээр бүгдээрээ утсаа унтраагаад, хамцуйгаа шамлаад, уур амьсгалын өөрчлөлт гэх мангасыг хөөж явуулая.

    Harrison Ford. Stunning speech about climate change

    Impressive. You need to watch this. 👇👇

    Posted by Hope. Stand up for the planet on Monday, April 15, 2019

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ