Б.Хурц ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүй мэдүүлэг өгөхгүй гэсээр байгаа аж

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэн яллахад хүргэсэнтэй холбоотойгоор баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байна.

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа гэнэ. Б.Хурц нь улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэсэн аж.

Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг. Тэгвэл Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй аж. Гэхдээ Б.Хурцаас асууж буй асуулт төрийн нууц мөн эсэх нь тодорхойгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ