• ЖДҮХС-гийн төсөл шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд орох ТББ-ын шалгаруулалтын зар давчуу хугацаатай тавигджээ

    2019-05-01

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх  сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн төслийг сонгон шалгаруулах Хорооны бүрэлдэхүүнд ТББ-ын төлөөллийг сонгох ажлыг зохион байгуулж байгаагаа ХХААХҮЯ-ны вэб сайтад ердөө нэг долоо хоногийн өмнө тавьжээ.

    Улмаар түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон сошиал сүлжээгээр өргөн олон нийтэд түгээхгүй бол уг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй олон ТББ зарыг харалгүй өнгөрч магадгүй юм.

    ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн http://smefund.gov.mn вэб сайтад долоо хоногийн өмнө тавигдсан зараар бол дөрөвдүгээр сарын 30-ны дотор хорооны бүрэлдэхүүнд оролцох хүсэлтэй ТББ хамтран ажиллах саналаа холбогдох баримт бичиг, тайлан болон төлөөлөлд ажиллах хүний анкет, боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар зэргийг бүрдүүлэн 2019 оны дөрөвдүгээр 30-ны дотор Санд ирүүлэх ёстой. Хэрвээ энэ долоо хоногт уг зарыг хараагүй бол хэн нэгэн мэдээлэлд ойр байдаг бол Санд танил талтай нь уг Хороонд давуу эрхээр орох магадлалтай гэсэн үг.

    Юутай ч өчигдөр хугацаа нь дууссан уг зарыг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн вэб сайтаас ЭНД-ээс уншина уу.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ