• Шинээр батлагдсан татварын хуулиар ЖДҮ эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтүүд

    “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэсэн заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд 3 гол татварын өөрчлөлтийг Татварын хуулийн багц хуулийн өөрчлөлтөөр хийж мөрдөж байна.

    Үүнд:

    1. Бүсийн хөнгөлөлтийн татвар
      Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 550км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар татварт ногдох орлогын албан татварыг чөлөөлөхөөр болсон ба 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс хууль хэрэгжиж эхэлсэн.
    2. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 1 хувийн орлогын албан татвар ногдуулах
      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ногдуулах татварыг 90 хувиар хөнгөлөх зохицуулалтыг тусгаж өөрчлөлт хийсэн ба доорх дөрвөн салбарыг хамруулахаар тусгасан.
      1.    Хүнсний үйлдвэрлэл
      2.    Оёдол, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл
      3.    Барилгын материалын үйлдвэрлэл
      4.    Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл
      Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр боллоо.
    3. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг гаалийн албан татвараас чөлөөлөх
      Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоолын дагуу 2019 он хүртэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг Гаалийн албан татвараас чөлөөлж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ