
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тус компанийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилж байлаа.
Гэсэн ч зургаан сарын дараа буюу өнөөдөр дахин хуралдаж албан тушаалаас чөлөөлсөн нь энэ. Ч.Саранжав нь энэ албанд томилогдохоосоо өмнө нь “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байжээ.
Өмнө нь Түлш эрчим хүчний яамны Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “УБЦТС” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан нэгэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.