• ФОТО:Хөдөлмөр,нийгмийн хамгааллын салбарын 60 жилийн ойн НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

    Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т нийт 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

    Өдөрлөгт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэх ирж холбогдох чиглэлүүдээр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм.

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд оролцож байна.

    Мөн  ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүдийн зарлаад буй нээлттэй ажлын байранд бүртгүүлэх боломжтой юм.  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр бичил бизнес эрхлэгчдийг бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулах, худалдаалах боломжийг зохион байгуулагчдын зүгээс гаргаж өгчээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ