• С.Лавров: Террорист этгээдийг суллана гэж АНУ мэдэгдсэн нь ноцтой гэмт хэрэг

    2019-04-30
    Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров “АНУ ба түүний дэмжиж буй Курдын зэвсэгт хүчнийхний Сирид хорьж буй террористуудыг суллавал ноцтой гэмт хэрэг болно” гэж мэдэгдлээ.Оросын хэвлэлүүд С.Лавровын хэлсэн үгнээс эш татан “АНУ ба Курдын зэвсэгт хүчин Сирийн зүүн нутгаас гадаадын олон террорист этгээдийг баривчилсан. Одоо террористуудыг хүлээн авах асуудлаар улс орнууд санал зөрөлдөж буй учраас тэднийг суллана хэмээн Америкийн тал заналхийлж байна. Энэ бол ноцтой гэмт хэрэг юм гэж Оросын тал үзэж байна” гэснийг дамжуулав.

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп твиттерээр “Сирид баривчлагдсан иргэдээ хүлээн авч шүүхийг Америкийн тал Их Британи, Франц, Герман зэрэг Европын орнуудаас шаардаж байна. Эс тэгвэл энэ 800 гаруй этгээдийг суллаж магадгүй” хэмээн жиргэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ