• Ц.Элбэгдоржийн Монгол банкны Эрдэнэсийн санг хохироосон хэрэг бас сөхөгдлөө

    2019-04-30

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой үйл явдлууд, түүний хийсэн булхай илэрсээр. Түүнийг Монголдоо хамгийн том уран зургийн цуглуулгатай тухай шуугиж, өнгөрсөн сард цуглуулсан зургаас нь цагдаагийнхан хураасан. Тэрхүү зургууд нь Их тэнгэр дэх төрийн өмчийн зоогийн газрын ханыг чимж байсан зургууд мөн эсэхийг тогтооно гэж байсан. Тэгвэл энэ удаа Ц.Элбэгдоржийг Монгол улсын төв банкин дахь “Эрдэнэсийн сан”-г хохироосон т ухай асуудал яригдаж эхлээд байна. Тухайлбал, энэ тухай өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, үндсэн орлого, гүйлгээ, зарлагын 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх үед яригдсан аж.

    Тус төслийг хэлэлцэхийн өмнө гишүүн Т.Аюурсайхан цаашид энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх санал дэвшүүлж, “Нууж, хадгалж, хамгаалах зорилготой ч нууж байгаад хулгайлдаг болсон. Уг нь энд нуух юу ч байхгүй. Сүр бадруулж нууцалсан Эрдэнэсийн санг хохироосон үйлдэл ч олон байна.

    Ихэнх нь гэмт хэргийн шинжтэй. Ер нь Монгол Улсын Эрдэнэсийн сан хоосон шахам болсныг энэ танхимд сууж байгаа олон хүн мэдэж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл Эрдэнэсийн сангийн захирал бэртэйгээ нийлээд тус санг хохироосон талаар ажлын хэсгийн дүгнэлт бий. Хохирлын хэмжээ нь ч тодорхой. Гэвч “нууц” гээд дэлгэж болдоггүй. Шинээр томилогдсон улсын ерөнхий прокурор энэ сантай холбоотой асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Ажлын хэсгийн дүгнэлтийг би улсын ерөнхий прокурорт хүргүүлнэ” гэсэн аж.

    Тэгэхээр УИХ-ын гишүүн мэдэгдсэнээр Эрдэнэсийн санг хохироосон нь үнэн, ажлын хэсгийн дүгнэлт байгаа аж. Гэтэл “улсын нууц” гээд дэлгэж болдоггүй нь гайхалтай. Албан тушаалаа ашиглан ингэж улсаа хохироосон хэргийг нууж дараад үлдээсээр байх уу гэдгийг асуух хүн олон байна. Ер нь улсын Эрдэнэсийн санд байсан эдлэл хэрэглэлийг эрх мэдэлтнүүд нааш цааш болгосон тухай асуудал байнга яригддаг ч шалгаж тогтоосон зүйлс байдаггүй. Тиймээс энэ удаа улсын шинэ Ерөнхий прокурор асуудлыг авч үзэн шалгаж мухарлах цаг болжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ