• 1072 хувьцааны ногдол ашгийг ТЭЗҮ нь гараагүй төмөр замд олгохгүй байхыг хүсч Ил захидал илгээлээ

    2019-04-30

    ҮАБЗ-ийн гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан Ил захидал хүргүүлжээ. Тус ил захидлыг эдийн засагч Л.Наранбаатарын удирддаг “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” НҮТББ-аас илгээсэн бөгөөд “Ногдол ашиг олгох нь Үндэсний аюулгүй байдалд харшлана гэх шийдвэрээ эргэн харах тухай” гэсэн агуулгатай юм.

    Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас өчигдөр мэдээлэл хийхдээ “Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ” хэмээн мэдэгдсэн юм. Ингэснээр энэ өвөл, хаваржин яригдсан 1072 хувьцаа эзэмшигчдэд олгох оногдол ашгийг олгохгүй болсон хэрэг юм. Тиймээс ийм Ил захидал хүргүүлж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ