• Спорт хувцасны зураг авалтад хиджабтай оролцсон анхны Араб эмэгтэй

    Халима Адэны хувьд Сомали-Америк гаралтай, долоон настайдаа гэр бүлийн хамт АНУ-д нүүж ирэхээсээ өмнө Кенийн Какума дүрвэгсдийн хуаранд амьдарч байжээ. Харин энэ удаагийн спорт хувцасны зураг авалтыг Кенийн Ватаму далайн эрэг дээр авсан бөгөөд зурагчнаар Юү Цай ажилласан байна.

    Адэнийн сэтгэгдлээс:

    Би зургаан настай байхдаа дүрвэгсдийн хуаранд амьдардаг охин байлаа. Харин одоо Кени улсын хамгийн үзэсгэлэнтэй хэсэгт спорт хувцасны зураг авалтад орж байна. Хүн болгон ийм түүхийг бичиж чадахгүй.АНУ-д хүүхэд насаа өнгөрөөсөн миний хувьд сэтгүүл эргүүлэхэд нэг ч хиджабтай охины зураг байдаггүй байлаа. Анхдагч нь байхаас айх хэрэггүй.

    Адэн, 2016 онд АНУ-ын Миннесота мужийн Миссийн тэмцээнд анх удаа хиджаб, буркини өмсөн оролцож, хагас финалын шатад шалгарч байв.

    Муслим охид, бүсгүйчүүдийн хувьд нийгмийн стандартад нийцдэггүй гэсэн ойлголт түгээмэл байдаг. Өөр байх нь ямар ч ичмээр зүйл биш, өөр байх нь өөрөө үзэсгэлэнтэй.

    Гуравдугаар сарын Арабын Vogue сэтгүүлийн нүүр зургийг Абди Омар, Амина Адан нарын хамт хиджабтай зургаар чимжээ.

    Харин дөрөвдүгээр сарын Британий Vogue сэтгүүлийн нүүрэн дээр хэвлэгдсэн хиджабтай эмэгтэйн анхны дүрээр бүтээжээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ