
Унгарын нийслэл Будапештад болсон ширээний теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 28-нд өндөрлөжээ. Токиогийн олимпын өмнөх хамгийн чухал энэхүү сорилгод Хятадын ширээний теннисийн баг тэмцээний 5 алтан медалийг бүгдийг авсан гэнэ. Токиогийн олимпын эзэн орон Японы баг Хятадын багтай өрсөлдсөн ч бүгд ялагдал хүлээжээ.
Хятадын ширээний теннисний багийн ахлагч Лю Гүөлян “Энэ удаа бид ялсан ч энэ нь дараагийн удаа лавтай ялна гэсэн үг биш юм. Хятад, Японы тэмцээнд дараагийн удаа хэн нь сайн бэлтгэсэн нь ялах учраас хамгийн чухал юм” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.