Гуаньжоуд Азийн хүнсний наадам болж байна

2019-04-29

БНХАУ-ын Гуаньжоу хотноо Азийн хүнсний наадам 4-р сарын 28-нд эхлээд байна. Энэхүү Азийн хүнсний баяр наадмыг 5 төрлийн 42 арга хэмжээ бүхий хөтөлбөрөөр зохион байгуулна хэмээн мэдэгдсэн юм.

Гуанжоугийн зийн хүнсний баяр наадам хоол хүнс, хотын индрийг ашиглан, Гуаньжоу болон Азийн орон, хотууд хоорондын олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Бүс ба замын бүтээн байгуулалтын нийгмийн болон иргэний суурийг бэхжүүлэх зорилготой ажээ.

Гуаньжоугийн Азийн хүнсний баяр наадмын хүрээнд 5 том төрлийн 42 арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал нээлтийн ёслол, бүгд хурал, хүлээн авалт, хоол хүнсний чуулга уулзалт, хүнсний үлгэр түүх, соёл урлагийн тоглолт, соёл иргэншлийн яриа уулзалт зэрэг баялаг хөтөлбөртэй зохион байгуулна. Үүнээс гадна “Жүжян. Азийн хүнсний соёлын хонгил”, Азийн хүнсний зочны өдрүүд, олон улсын хүнсний үзэсгэлэн, Азийн шар айрагны соёлын наадам, Азийн хүнсний соёлын бүтээлийн үзэсгэлэн зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ