• ХҮН,АТОЗ,МҮАН-ууд “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлд нэгдлээ

    2019-04-29

    “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлд өмнө нь УИХ-д суудалтай МАН, АН, МАХН нэгдэж байсан бол өнөөдөр ХҮН, Монголын Үндэсний ардчилсан нам, Ард түмний олонхийн засаглал  (АТОЗ)зэрэг намууд нэгдэж санамж бичиг үзэглэлээ. Мөн энэ үеэр “Шилэн нам” авлигын эсрэн түншлэлээс “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны  дүнг  парламентад суудалгүй улстөрийн намуудад танилцуулж, улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудлаар санал солилцов.

     

    УИХ-ын чуулганаар Үндсэн хууль, Улс төрийн намын  тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид иргэдийн оролцоотой өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвшилцлийг бүрдүүлэх үйл явц дутагдалай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна.

    Уулзалт хэлэлцүүлгийг  “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа нээж үг хэлсэн.  “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, тайлагнах тогтолцоо” илтгэлийг  Судалгааны багийн ахлагч, Улс төрийн ухааны доктор  Э.Гэрэлт-Од тавьсан бол “Улс төрийн санхүүжилтийн хяналт, хариуцлагын тогтолцоо” илтгэлийг судлаач В.Удвал тавьсан.  Харин “Улс төрийн намуудын авлигын эрсдэлийн өөрийн үнэлгээ” сэдвээр Транспэрэнси Интернэшнл-Монгол ОУБ-ын Гүйцэтгэх захирал, судлаач О.Батбаяр танилцуулсан.

    Судалгаагаар намуудын удирдлагад эрх мэдэл хэт төвлөрсөн, намууд институцлэгдэж чадаагүй, хандивлагчдын санхүүжилтээр амьдардаг, хандивлагчдын барьцаанд орсон, мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдаж авдаг, дотоод сонгуульд ч гишүүдийн саналыг худалдаж авдаг зэрэг дүгнэлтийг хийжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ