• “Капитал” банкны хоёр захирлыг цагдан хорьжээ

    2019-04-29

    Монголбанкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэрийг  энэ сарын 8-ны өдөр гаргасан билээ. Тус банкны асуудалтай холбоотойгоор хоёр захирлыг нь цагдан хорьжээ. “Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьжээ.

    “Капитал” банкны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл банкыг татан буулгахад хүргэсэн, хууль бус үйл ажиллагаа байгаа, эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Гүйцэтгэх захирал А.Ариунболдыг шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ