Испанид Зүүний ажилчны социалист нам сонгуульд ялжээ

2019-04-29

Энэ сарын 28-нд Испанийн парламентын сонгууль болж өндөрлөлөө. Испанийн Дотоод явдлын яамны нийтэлсэн эхний мэдээгээр эрх баригч Зүүний ажилчны социалист нам саналын тоогоор тэргүүлсэн ч олонх болж чадаагүй учир бусад нам бүлэгтэй нэгдсэн засгийн газар байгуулах шаардлагатай болж байна.

Орон нутгийн цагаар 23 цаг 45 минутын байдлаар, санал хураалтын 98 хувийг тоолж дуусжээ. Ажилчны социалист нам 28.7 хувийн дэмжсэн санал авч, өнгөрсөн сонгуулиас 6 нэгжээр дээшлэн, парламентад 123 суудал авах боломжтой боллоо. Парламентад олонх болж чадаагүйн улмаас бие дааж засгийн газрыг бүрдүүлэх боломжгүй юм. Испанийн парламентын сонгуулийн ирц 76 хувьд хүрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ