• Эрүүдэн шүүсэн хэрэгт дахин нэг тагнуулын ажилтныг саатуулжээ

    2019-04-29

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Н.Итгэлтөгс нарыг хорин шалгаж байгаа.

    АТГ-т энэхүү хэргийг шалгаж байсан бол прокуророос уг хэргийг татан хянаад, дөрөвдүгээр сарын 19-ний өдөр харьяаллыг өөрчилж, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Улмаар хэрэг шилжиж ирмэгц цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр түр саатуулсан билээ.

    Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид ганцаарчлан хориод байгаа ба дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байна. Тэгвэл уг хэрэгт холбогдуулан бас дахин нэг тагнуулын ажилтаныг өнгөрөгч баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр саатуулсан гэх мэдээлэл тархаж эхэллээ. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын нууц албаны ажилтан Б гэгчийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас саатуулан шалгаж эхэлсэн аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ