Тавдугаар сарын 1-нээс нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгөөр нэмэгдэнэ

2019-04-29

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болсон байна. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ.

Энэ дагуу ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэхээр болоод байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ