Шаолиний зургаан настай дайчин ламхай нар модонд дүүжлэгдэн, өндөр тулгуур дээр тэнцвэрээ олж буй зургууд

2019-04-29

Тэдний насны хүүхдүүд үлгэр уншиж, хүүхэлдэйн кино үздэг. Сургуульд явах цунхээ бэлддэг. Тэгвэл манай гариг дээр өглөө эрт ажилладаг хүүхдүүд байна. Зарим хүмүүсийн бодож байгаа шиг танхимд дасгалжуулдаггүй.

Шаолиний дайчин лам нар модонд зүүгдэн үл хөдлөх аж. Ийнхүү тэд мастерынхааа удирдлаган дор кунфугийн хэв маягийг эзэмшинэ. Эдгээр зургийг Хятадад байрлах Дэнфэнь дахь Шаолиний Буддын сургууль дээр авсан байна.

Ирээдүйн хүндрэл бэрхшээлүүдэд бэлтгэх

Шаолиний кунфугийн стиль /хэв маяг/ нь олон нууцыг агуулж байдаг бөгөөд дэлхийн хамгийн эртний тулааны техникүүдийн нэг юм. Үүнийг Хятадын Хэнань мужид хөгжүүлсэн. Энэ нь seben-buddhism болон тулааны урлагийг агуулдаг.

Буддын хийд Шаолинь нь Хэнань мужийн Суншань ууланд байрладаг. Түүний хөгжил нь даосизм болон буддизмтай холбоотой.

Бяцхан лам хуврагуудыг сургах арга нь харгис юм. Өсөн хөгжих дайчдын хувьд тун хатуу дэглэмтэй.

Мастер /багш/ нар санаанд оромгүй ялдам зөөлөн хүүхдүүд ирснийг санаж байна. Гэхдээ Шаолиний урт хугацааны судалгаа, сургалтын дүнд бий болсон арга нь эрч хүч, зориг бүхий зан төлөвтэй хүчтэй эрчүүдийг бий болгодог.

Хүүхдүүд энд тулгарах хүндрэл бэрхшээлийг даван туулж чаддаг дадал хэвшилд суралцана. Тэд дараа дараагийн амьдралд нь нөлөөлөх аливаа сорилтыг даван туулах чадвартай болно.

Эдгээр зургуудыг манай гарагийн ямар ч спортын танхимд харж чадахгүй. Ирээдүйн Олимпийн нөөцийг ч ингэж бэлддэггүй.

Эх сурвалж: FB.ru

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ