Тавантолгой ХК-ий нягтлан бодогчийг саатуулжээ

Жижиг буюу орон нутгийн Тавантолгой ХК-ий Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг энэ сарын 26-нд саатуулан, хорьжээ.

“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлсэн байна. Түүнийг их хэмжээний хөрөнгө завшиж, угаасан байж болзошгүй үндэслэлээр Цагдаагийн газраас саатуулсан байна. Тэрбээр 2009 оноос хойш өөрийнхөө болон хүүгийнхээ дансаар дамжуулан олон арван сая төгрөг, юань авч байсан нь нотлогдсон гэнэ.

Түүнийг 48 цагийн хугацаатай хойшлуулшгүйгээр саатуулсан бөгөөд  үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэх аж. Уг шүүх хурал өнөөдөр болох нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ