• 40 настайдаа харамсахгүйн тулд 20 насандаа юунд анхаарах вэ

    2019-04-29

    Өртэй хүн өөдлөхгүй

    Ирээдүйд өрөнд баригдахгүйн тулд мөнгөн хадгаламжтай болж эхлэх нас бол 20 нас юм. Хэрвээ чи 20 настайдаа хуримтлалтай болж эхэлвэл 30 нас хүрэх замд чамд ямарваа нэгэн байдлаар гэнэтийн зарлага гаргах болоход өр тавих хэрэггүй болно. Мөн өөрийн гэсэн хуримтлалтай болсноор өөрт хэрэгтэй гэсэн үедээ жишээ нь, аялалд явахад боломжтой болно. Ер нь хүн гэрлэж амжаагүй байхдаа аяллаар явах нь өөрийгөө нээхэд маш том туслалцаа болж өгдөг. Мэдээж гэр бүлтэй болсон хойноо аялалд явж болох боловч тэр үед чамд санаа зовох асуудлууд аль хэдийнэ гараад ирчихсан байна. Тэглээ ч гэр бүлийн аялал бол гэр бүлийн л амралт шүү дээ.

    Чамайг байгаагаас чинь дутуу үнэлдэг хүнтэй амьдралынхаа нэг ч минутыг хамт бүү өнгөрөө

    Хэрвээ хамт байгаа хүн чинь чамайг дутуу үнэлдэг бол энэ нь чамайг яваандаа өөртөө итгэлгүй байдалд хүргэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөнө гэж найдтал тэр хүн хэзээ ч чиний хүсэн хүлээсэн шиг болохгүй бол яах вэ? Харин ч тэр хугацаанд чи өөрийгөө түүнтэй адил дорд үздэг болж болзошгүй.

    Өөрийнхөө биед эзэн бол

    Хүн нас ахих тусам амьдралын идэвхи нь буурдаг учраас залуугаасаа өөрийн эрүүл мэнд, биеийн жиндээ ч санаа тавьж байх хэрэгтэй. Нэгэнтэй л 20 настай байгаа чиний бие чамайг 40 хүрэхэд ч чиний хэвээрээ л байх учраас хожмоо бие махбодио зовоохгүйн тулд одооноос хооллолт, дасгал хөдөлгөөндөө анхаараарай.

    Нийгэмд таалагдахын тулд халаасаа хоослох хэрэггүй

    5 жилийн хугацаанд дэлхийн баячуудтай ярилцлага хийсэн Томас Корлэй, тэдгээр баячуудын  ихэнх нь хориод насандаа их хэмжээний мөнгийг дэмий зарлагдсан гэж хэлэхийг сонсоод ихэд гайхаж байсан гэдэг. Яг энэ насандаа хүмүүс нийгэмд, тэр дундаа найзууддаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нийгэм юунд татагдаж байна, тэдгээрийг авахыг өөрөөсөө шаарддаг. Шинээр гарсан утас, брэндийн хувцас зэргийг худалдаж аваад идэх хоолгүй хонох залуучууд ч цөөнгүй ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ