• Урд хөршид очсон З.Энхболд УИХ-ын хоёр гишүүнийг “Хятадын парламентын гишүүд шиг” гэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хоёр өдрийн төрийн айлчлал хийж, “Бүс ба  зам” уулзалтад оролцсон билээ. Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдаж явсан багийнхан Хятадын  Цаофэйдянь боомттой танилцсан ба энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд яагаад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ёстой учраа тайлбарлажээ. Тэрбээр  “Төмөр зам Монголын нутаг дээгүүр олон км  дамжих тусам Монголд үлдэх  ашиг нэмэгдэнэ. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа,Б.Элдэв-Очир нарын гишүүд   Монголоор дайрах  км-ийг нэмэгдүүлэх сонирхолгүй,Хятадаар дайруулах сонирхолтой байна.  Зүүнбаян  чиглэлийн төмөр замыг эсэргүүцэж байгаа  эдгээр гишүүд Монголынх биш, Хятадын парламентын гишүүд шиг санагдаж байна” гэсэн юм.

    Дэлгэрэнгүй тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын фэйсбүүк хуудсан дахь дараахь видеоноос үзнэ үү.

    Айлчлалын хүрээнд Цаофэйдянь боомт дээр ирлээ. ЗБТЗ эсэргүүцэгч УИХ гишүүдэд тайлбар өглөө

    Posted by Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold on Sunday, April 28, 2019

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ