• Гоолиг, залуу Япон эмэгтэйчүүдийн нууц

    Хэрвээ та өмнө нь Японд айлчилж байсан бол тус улсын байгалийн үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг нь анзааран ажигласан биз ээ.  Тэдний залуу, гоолиг байдгийн нууц нь ердөө өдөр тутмынх нь амьдралын хэв маягт оршин байдаг.

    1. Япончууд ногоон цайг навчин төрлөөс нь илүүтэйгээр сайн чанарын навчсыг хатаан нарийн ширхэггүй нунтаг болтол нь нунтагласан төрөл болох мача-гаар уудаг байна. Ногоон цай нь дан ганц амттайн сацуу хөгшрөлтийг удаашруулдаг антиоксиданаар баян байдаг байна. 2006 онд ЖАМА-д нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд харьцангуй их хэмжээний ногоон цайг уун заншсан хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх нь бага байжээ. Мөн Японы оршин суугчдын дунд явуулсан нэгэн судалгаагаар өдөрт 5 аяга ногоон цай уух нь үхэлд хүрэх магадлалыг 26 хувиар бууруулдаг байна.
    2. Япончууд өдөр тутмын хоол хүнсэндээ исэлдсэн бүтээгдэхүүнүүд болох мисо, кимчи, дүфү, кефир буюу гашилсан сүү зэргийг тогтмол хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүнд байгалийн бактери агуулагдах бөгөөд тэдгээр нь элсэн чихэр, цардуулаар хооллодог байна. Исэлдэх процесст орсноор тухайн хүнс нь өөрийн гэсэн байгалийн шим тэжээлээ хадгалж, улмаар хоол боловсруулах үйл ажиллагааг хурдасгана.
    3. Далайн хоолны түгээмэл байдал

    Яагаад америкчуудын дунд таргалалт  их байдаг вэ? Тэд улаан махыг их хэмжээний муу өөх тосонд болгож иддэг. Харин Япончууд улаан махнаас илүү далайн бүтээгдэхүүнийг будаа эсвэл гоймонгийн хачрын хамт зооглодог байна. Япон нь арлын улс учраас туна, салмон, сам хорхой зэрэг загасыг өргөн хэрэглэдэг. Улаан махнаас ялгаатай нь загасанд сайн чанарын уураг агуулагдахаас гадна биеийн өөх тосыг тэнцвэржүүлж байдаг Омего-3 их хэмжээгээр агуулагдана.

    1. Атгаар иднэ

    Тэдний соёлын салшгүй нэг хэсэг бол нэг удаагийн хоолны порцлолт нь бага хэмжээтэй бараг л гарын атга аятай байдаг. Жижиг тавгануудад бага хэмжээний порцтой хоол байсан ч таваг дүүрэн харагддаг учраас тийм ч чамлахаар харагддаггүй юм санж. Мэдээж бага хэмжээгээр идэхэд калорын тоо багасна. Мөн тавган дээр хүнсийг их хэмжээгээр таваглах бус тухайн хоол  аль болох эрүүл, шинэхэн байх нь чухал юм.

    1. Өглөө болгон алхана

    Японд эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хамаагүй өдөр тутамдаа маш их алхдаг. Нэгэн хэвийн жигд хурдтай тодорхой хугацаанд алхах нь биеийн жинг хэвийн байлгахад нэн тустай. Японы хүн амын дийлэнх хувь нь хотод төвлөрсөн байх бөгөөд ихэнх хүмүүс нь өглөө ажил, сургууль руугаа галт тэргээр зорчдог. Харин галт тэрэгний буудал хүртэл ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй учир дугуйгаар эсвэл алхаж ирдэг байна.

    1. Явах замдаа хооллох нь ёс зүйгүй хэрэг

    Явах замдаа, зурагт үзэнгээ  эсвэл компьютерийн ард хооллох нь Японы соёлд маш бүдүүлэг зүйлд  тооцогддог. Тийм ч учраас өдрийн хоолны цагийг бие махбодийг дахин сэргээх, түлш хийх үе гэж үзэн маш сайн төлөвлөсөн байдаг.  Япон хооллох соёлын салшгүй нэг хэсэг нь цэвэр цэмцгэр болон хоолыг хэрхэн хүн идэх сонирхлыг төрүүлэхүйц байх вэ гэдэгт ихэд анхаарна.  Мөн хооллохдоо ходоодондоо орж буй хоолыг боловсруулах цаг өгөн удаанаар хооллодог байна. Тийм ч учраас савхыг өргөн хэрэглэдэг биз.

    1. Эрүүл гал тогоо

    Япон айлын гал тогоонд зөвхөн эрүүл хүнс байгаад зогсохгүй хоолоо хийхдээ жигнэх, утах зэрэг эрүүл аргыг хэрэглэдэг. Их тосонд шарсан хоол ховор байдаг бөгөөд тэмпүра зэрэг гүн хайрагдсан хэсгийг зөвхөн хачир маягаар олгодог байна.

    1. Тулааны урлагаар хичээллэдэг

    Японд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хичээллэж болохоор тулааны урлагийн төрлүүд бий.  Тулааны урлагаар хичээлснээр каратэ, жудо, айкидо зэргийн талаар тодорхой мэдлэгтэй болохын зэрэгцээ энэ нь Япон эмэгтэйчүүдийн бие махбодийн эрүүл, чанга байхад нөлөөлдөг. Ихэнх тулааны урлаг нь зүрх судасны өвчнөөс сэргийлэн, биед булчин суулгаж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.

    1. Халуун рашаанд орох

    Япон хэлэнд халуун рашааныг “онсен” гэж нэрлэх бөгөөд тэдгээр нь арал даяар мянга мянгаараа байна. Халуун рашаанд  магнесиум, калци, силика зэрэг эрдсүүд агуулагдах учраас биеийг тайвшруулан халуун уураар анагаадаг байна. Халуун ууранд байхад цусны эргэлт сайжрахын хамт бие маань өнөө эрдэс бодисуудыг өөртөө шингээн байдаг. Мэдээж халуун ваннд хэвтсэний дараа сайн унтадгийн адил халуун рашаанд суух нь бүхэл шөнийн турш бөх унтахад туслана.

    1. Эрүүл амттан

    Япон хоолны соёлд амттан төдийлөн голлох үүргийг гүйцэтгэдэггүй ч эмэгтэйчүүд юу гэж татгалзах билээ. Харин тэд их хэмжээний чихрийн агууламжтай амттангийн оронд чихэрлэг төмс, жимс зэргийг хэрэглэн заншжээ.

    Эх сурвалж:Healthy Desserts

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ