Согтуугаар машин жолоодох аюулын бэлгэ тэмдэг болж 20 жил амьдарсан эмэгтэй нас баржээ

1999 онд 20 настай байхдаа автомашины ослын улмаас  бие, нүүрнийх нь 60 хувь түлэгдсэн  Жакки Сабуридо  архидан согтуурч машин жолоодохын аюул гамшгийн  бэлгэ тэмдэг болж, 20 жил амьдраад саяхан АНУ-ын Техас мужид нас баржээ.  Тэрээр 40 настайдаа   хорт хавдрын улмаас нас барсан гэж CNN мэдээлжээ.

Сабуридо 1999 онд 20 настайдаа  Техасын Остан хотод дөрвөн найзтайгаа  төрсөн өдрийн үдэшлэгээс  гарч яваад осолд оржээ.

Машины хоёр зорчигч тэр дороо нас барсан бөгөөд  урд суудлын зорчигчийн суудал дээр сууж явсан  Сабуридо машинаас  гарч амжсан ч 60 хувь нь түлэгджээ.

Түүний түдэгдэлтийг эдгээж,нүүр,гарт 100 гаруй мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Венесуэлийн Каракас хотод өсч торнисон тэрбээр  АНУ-д нэг сар хүрэхгүй хугацаагаар амьдарч байсан бөгөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байжээ. Түүний эмчилгээний төлбөр нь 5 сая доллараар үнэлэгдсэн байна.

Сабуридо осолд орсныхоо дараа   Техасын   согтуу жолоодлогын эсрэг  кампанит ажилд өмгөөлөгчөөр ажиллаж, Офрагийн шоунд хоёр удаа оржээ.

“Хэн нэгэн хүн ухаалаг шийдвэр гаргаасай гэсэндээ ямар ч чих, хамар, хөмсөг, үсгүй бикамерын өмнө сууж байна” гэж Сабуридо хэлдэг байжээ.

“Хэрэв энэ царай,бие бусдад тусалж чадвал намайг хэн юу гэж харж,хэлэх нь хамаагүй” гэж   Сабуридо хэлдэг байжээ.

ЭХ СУРВАЛЖ:CNN

https://www.youtube.com/watch?v=oiXzX9GPszk

 

https://www.youtube.com/watch?v=qNdG6s4lZdc

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ