• М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

    БНХАУ-ын Ниньбо хотноо Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-нд эхэлсэн. Өнөөдөр дуусах тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүчээ үзэж, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ.

    Энэ удаагийн ААШТ-д 28 орны 220 гаруй хүндийг өргөгч хүчээ сорьж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгож буй.

    Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцож байгаа. Тэднээс дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг ийнхүү огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болов.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ