“Дөлгөөн Дон”-ы Аксиньяд тоглосон ЗХУ-ын ардын жүжигчин Элина Быстрицкая 91 настайдаа бие баржээ

Оросын театр, киноны нэрт жүжигчин, ЗХУ-ын Ардын жүжигчин Элина Быстрицкая 92 насандаа нас баржээ.

Энэ тухай Малый театраас ТАСС-д мэдээлжээ. Тэрээр хүнд өвчинтэй тэмцэж байгаад нас баржээ.  Элина Авраамовна Быстрицкая 1928 оны 4-р сарын 4-нд Киевт төрсөн. Тэрбээр кинонд “Дөлгөөн Дон”, “Дуусаагүй үлгэр”, “Мөнхийн гал” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн. 1958 оноос хойш Малый театрт ажиллаж олон жүжгийн дүр бүтээж байсан нэгэн. 2006 онд ОХУ-ын Засгийн газрын соёл урлагийн шагналыг түүнд хүртээжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ