• Ромелу Лукаку: Би Сери А-д тоглохыг мөрөөддөг

    Манчестер Юнайтед багийн довтлогч Ромелу Лукаку “Серие А” -д тоглох мөрөөдөлтэй ажээ. Бельги залуу Италийн клубээс урилга авч байсан байна.

    “Челси”-ийг орхихдоо би Ювентус руу явах боломжтой байсан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй, гэхдээ л би мэдэрч чадаагүй. Ямар нэг зүйл надад итгэл төрүүлэхгүй байсан. Харин ирэх өдрүүдэд Конти уривал Туриныг зорино” гэжээ.

    Мөн “Сери А бол миний мөрөөдөл. Би тэнд тоглож болно гэж найдаж байна. Гэхдээ одоо би Юнайтедтай Премьер лигийн эхний дөрвөн байрны нэгэнд шалгармаар байна” гэв.

    Өмнө нь “MЮ” 25 настай довтлогчийг хамгийн эхний солилцоо наймааны цонхоор шилжүүлэхэд бэлэн болсон гэж мэдээлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ