Захиргааны ерөнхий хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн  чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 Энэ асуудлаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 63.2 хувийн саналаар дэмжлээ. Тиймээс  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудал бүр оны өмнөөс эхлэн яригдаж байсан бөгөөд энэ талаар олон нийт эерэг сөрөг  байр суурь нэлээд илэрхийлж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ