• Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс салахыг шаардав

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ хаях ёстой гэж Fox News телевизийн сувгаар мэдэгдсэн байна.

    Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтын талаар ярихдаа, Орос улс АНУ-д Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход  туслахад бэлэн байх хэрэгтэй гэжээ.

    “Бид бүгд цөмийн зэвсгээс салахыг хүсч байна. Орос улс ч түүнийг зайлуулах ёстой, Хятад улс ч ялгаагүй түүнийг зайлуулах ёстой” гэж Трамп онцолжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ