• Lays чипсний түүхий эдийг зөвшөөрөлгүй тариалсан Энэтхэгийн тариаланчдыг шүүхэд өглөө

    PepsiCo компани Энэтхэгийн дөрвөн тариаланчийг зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. Тариаланч нар PepsiCo компанийн өмч болох түүхий эдийн тусгай сортуудын төмсийг хууль бусаар тариалж байна гэж компанийн зүгээс үзэж байгаа юм.

    PepsiCo компани нь Пепси, Lays, Quaker Oats брэндүүдийн толгой компани. Харин Lays чипсний гол түүхий эд болох төмсний  тусгай сортууд нь компанийн өмч юм.

    Шүүхээс дөрвөн тариаланчдад тус тус 143,000 ам.долларын торгууль ногдуулж хариуцлага хүлээлгэхийг хүсээд буй.

    “PepsiCo бол Энэтхэгийн фермерүүдтэй хамтын ажиллагааг бий болгосон, тариалсан төмсийг нь их хэмжээгээр худалдаж авсан анхны компани. Энэ тохиолдолд бид бүртгэгдсэн төрөл зүйлийг хууль бусаар тариалсан хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн” гэж Энэтхэгт төвтэй компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

     

    Эх сурвалж: CNN

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ