• Өөрсдийгөө дүгнэе:Гамшигт хандах Япон,Монголын хандлагын ялгаа

    Гамшгийг хүн материаллаг баялаг, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол  учруулж, нийгмийн хэвийн  амьдралыг удаан хугацаагаар алдагдуулсан үзэгдэл гэж   улс орон бүр нэгдсэн ойлголтод хүрч тодорхойлсон аж
    Хүмүүсийн суурьшлын  бүсэд  үер буух, мөндөр орох, галт уул дэлбэрэх, газар хөдлөх  зэрэг байгалийн үзэгдэл нь гамшигт багтдаг.

    Гамшиг ослын улмаас  дэлхийд жилд 3 сая хүн амиа алдаж,  50-100 тэрбум ам.долларын хохирол амсдаг.

    Байгалийн гамшигт үзэгдлээс үүсэх хохирол нь улс орон бүрийн өөрийгөө хамгаалах чадавхаас хамаарч янз бүр байдаг.

    Тэгвэл дэлхийд гамшгаас сэргийлэх байдлаараа нэгдүгээрт жагсдаг Япон улс газар хөдлөлтөд хэрхэн бэлтгэдэг вэ? Гэдэг талаар зарим мэдээллийг хүргэе.

    Стандартыг яс баримталсан бүтээн байгуулалт

    Шинээр ашиглалтад орох барилга Засгийн газраас баталсан стандартыг заавал хангасан байх ёстой. Наанадаж ирэх 100 жилийн хугацаанд газар хөдлөлтөд тэсвэртэй, баригдсанаас хойш 10 жилийн хугацаанд ямар нэгэн засвар орохгүй байх шаардлагатай. Токио хотын нийт барилгын 87 хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй.

     Япон улсын Төрийн сайд Жиро Акаматай:

    Гамшгаас урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн оролцоот чухал асуудал мөн. Төрөөс иргэдээ гамшгаас хамгаалах, эрсдэлийг даван туулах, бага хохирол амсахын тулд газар хөдлөлт болон цунамид тэсвэртэй байшин барилга барихыг чухалчилж үздэг. Манай оронд газар хөдлөлтөөс болж байшин барилга нурах эрсдэл үгүй.

    ХАРИН МОНГОЛД:

    Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийгдсэн судалгаагаар үнээс 566 барилгад үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах барилга 75, тэсвэргүй барилга 319 байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

    Гамшгийн дохио Япончуудын гар утсанд  гамшиг тохиолдохоос 5-10 секундын өмнө ирдэг

    Зөвхөн гамшгийн дуут дохионд найдах бус Япончуудын ухаалаг гар утас болгон газар хөдлөлт, цунамигийн гамшгийн сэрэмжлүүлэг систэмд холбогдсон байдаг. Газар хөдлөлт болохоос өмнө 5-10 секундын өмнө “Газар хөдлөлт эхэллээ”/ “Jishin desu! Jishin desu!/ гэж сэрэмжүүлж эхлэх ба энэ газар хөдлөл дуустал үргэлжилнэ.

    ХАРИН МОНГОЛД:

    20 жилийн дараах анхны гамшгийн сургуулилт өчигдөр болж өнгөрөв.  Тэгтэл гамшгийн дохио Төв талбайгаас 10 километрийн радиус дотор сонсогдож, түүнээс цааш, тодруулбал Маршалын гүүр, Шинэ зам хавиар сонсогдоогүй гэсэн сэтгэгдэл олон нийтээс ихээр ирээд байна.

     Зурагтаар газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх заавар, зөвлөмж явдаг

    Японы телевизийн сувгуудаар газар хөдлөлт эхлэх үеэс авахуулаад тухай мэдээ мэдээлэл, хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах тухай заавар, зөвлөмжүүд тогтмол явдаг. Бүх үйл ажиллагаа нь өндөр хэмжээний зохион байгуулалтаар явдаг учраас иргэдийг сандралд оруулах,эмх замбараагүй мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацахыг хатуу хориглодог.

    Хүүхдэд багаас нь гамшгийн тухай, гамшиг болсон үед айж сандрахгүй байхыг заадаг

    Цэцэрлэгээс нь авахуулаад  хүүхдүүдэд гамшгаас сэргийлэх сургалтыг барилгын ажил хийгдэж буй бүст тогтмол зохион байгуулдаг. Япон хүүхэд бүр газар хөдлөлт, цунами тохиолдоход айж сандрахгүй байж, толгойгоо хатуу зүйлээр толгойгоо хамгаалан, эмх замбараатайгаар барилгаас гарах ёстойгоо мэднэ.

    ХАРИН МОНГОЛД:

    Монголчууд бид газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан тохиолдол байхгүй учраас гамшгийн сургуулилтыг төдийлөн чухалчлан авч үзсэнгүй, зөвхөн ирцээ бүртгүүлэх гэж л очсон мэт. Цаасан дээр ирцээ бүртгүүлэхийн төлөө л гэхэд ийм эмх замбараагүй байдал үүсгэж байхад, жинхэнэ гамшиг тохиолдсон үед бид бусдад биш юмаа гэхэд өөрсдийгөө хамгаалж чадах уу? Гамшиг тохиолдсон үед сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь хамгийн чухал. Байгалийн гамшгийн үед хүн бүр зохион байгуулалтын дор эмх замбараатай байх хэрэгтэй.

    Цугларах цэгт очсон хорооны таван мянган хүнд 2-хон ажилтан тамга дарж байсан нь яарсан хүмүүсийг улам бачимдуулж,зарим нь урдуур орж бөөгнөрөн дайрснаас оочир дараалалгүй дайралцаан болов.Цагдаа ирсэн боловч хэл амаар зохицуулж чадахгүй байв.Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэвэл ард иргэд биш засаг захиргаа өөрөө гамшигийн төлөвийн бэлтгэлгүй байгааг,хорооноос томилогдсон ажилтнууд мэдлэг,зохион байгуулах чадваргүй байгааг илтгэнэ.Энэ алаан дундаас арай гэж тамгаа даруулаад дарагдалгүй сугарч гарав,хармай хотоо тэмтэрч үзсэн ашгүй юмаа алдаагүй бололтой нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг өмнөө оруулж дайралцаанаас хамгаалан иргэний үүргээ биелүүлэв.😊Онцгой байдлын цуглаан хийх анхны алхамыг тавьсан нь ард иргэдээ хамгаалах,аврах маш дэвшилттэй үйл мөн.Үүнийг 4 улирлын туршид хийж иргэдээ дадлагжуулах хэрэгтэй.Мөн ахисан түвшинд хөгжүүлж цэрэг-иргэний хамгаалалтын дадлага хийж хэвших ёстой юм.Монгол Улс мандан бадрах болтугай.!

    Posted by Х. Батжаргал on Wednesday, April 24, 2019

     

    Улс даяараа онцгой байдалд бэлтгэлтэй байдаг

    Японд айл бүр  гишүүн бүрийн тоогоор  гар чийдэн, эм, хөнжил, маск, зөөврийн 00, ариун цэврийн хэрэгсэл мөн гурваас долоо хоног хүрэлцэхүйц бэлэн хүнсийг бэлтгэж, гамшиг тохиолдоход үргэлж бэлэн байдалтай байдаг.  Хоргодох байрнуудын хувьд ихэвчлэн сургуулийн спорт заал байдаг ба тэнд ч мөн адил хөнжил, аюулгүйн малгай, гар чийдэн, хоол хүнс гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүх л зүйлсийг сэлбэн, нөөшилсөн байдаг.

    ХАРИН МОНГОЛД:

    Монголын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүд гамшигийн аюулыг төдийлөн мэдрээгүй учраас БЭЛЭН БАЙХ ойлголт бараг үгүй.

    Япончуудын хувьд гамшигийг нийт ард түмнээрээ,төр,засагтайгаа нийлж даван туулах сэтгэхүй гүн бат суусан байдаг учраас энэ талаарх төр,засгийн бодлогод хүндэтгэлтэй хандаж,үг дуугүй даган биелүүлдэг. Төр нь ч ард түмнийхээ итгэлийг хүлээсэн байдагтай энэ холбоотой байх.

    ХАРИН МОНГОЛД:

    Төр гамшгаас хамгаалж чадахгүй гэх шүүмжлэлд дарагдаастай.Бүр мөнгө төгрөг идсэн уусан гэх хардлага ч дагалдаастай. Зарим нь бүр доог тохуу хийх маягтай. Монголын төр юу ч хийсэн иргэдийнхээ итгэлийг ингэж л алдаж дээ,харамсалтай.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ