• Боксын Азийн АШТ-ий аваргын алтан медалийн төлөө Э.Цэндбаатар тулалдана

    Өчигдөр Тайландын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 6 дахь өдрөө үргэлжлэн явагдсан. Энэ өдөр мөнгөн медалийн төлөөх тулаанууд явагдсан ба манай 7 боксчин медалийн өнгө хувиргахаар рингэнд гарсан. Уг нь 8 тамирчин гарах байсан ч Чинзориг бэртлийн улмаас гараагүй.

    Эдгээр боксчдоос 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовтой мөнгөн медалийн төлөө тулалдаж ялалт байгуулсанаар Алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ аваад байна.

    Харин манай бусад боксчид бүгд ялагдал хүлээснээр 7 хүрэл медаль хүртэж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ