Генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорино

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ЭЦГ-аас баривчлан 48 цаг саатуулсан тухай мэдээлсэн. Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган энэ сарын 23-нд хойшлуулшгүй арга хэмжээ авч хорьсон юм. Эрүүгийн хуульд зааснаар хойшлуулшгүйгээр саатуулсан тохиолдолд 48 цагаас хэтрүүлэх ёсгүй.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба  түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд прокуророос анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан. Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл батлан даалтад гаргах уу гэдэг асуудлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан түүнийг 15 хоног хорих шийдвэрийг гаргажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ