Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдуулан шалгаж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпорац”-д шилжүүлэх шийдвэр гаргасан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг АТГ, Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Ч.Сайханбилэгээс цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа  мэдүүлэг авчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын Ростех компани, “Монголын зэс корпорац”-д өөрийн эзэмшлийн хувиа шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн, төрд худалдан авах боломжоос татгалзсан зэрэг асуудалд түүнийг болон Засгийн газрынх нь зарим гишүүдийг хуулийн байгууллага буруутгаж буй юм.

Энэ асуудалтай холбогдуулан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байсан, дээрх Засгийн газрын хуралдаанд оролцсон тэр үеийн сайдуудаас гэрчийн мэдүүлэг авчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани худалдан авсан асуудалтай холбоотойгоор дээрх 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны  удирдлагууд Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ