• Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь  идэвхтэй амьдралаа эхлүүлдэг

    2019-04-25

    Ахмад настных нь аз жаргалаар тухайн нийгэм  хэр хүний төлөө нийгэм бэ гэдгийг  тодорхойлдог гэдэг.Бид энэ удаа Японы ахмадуудын тухай мэдээлэл бэлтгэлээ.

    …Ажлын гараагаа шинээр эхэлж, шинэ хамт олонтой болсноор  идэвхтэй амьдрах, нийгэмд харилцаа холбоо үүсгэх боломж бий болж байна.

    Сейши Оморо нь өдгөө 71 настай. Хүүхдийн тоглоом хийдэг ажлаасаа тэтгэвэрт гарснаас хойш түүнд нийгмээс тусгаарлагдсан мэт, ганцаардмал мэдрэмж төрдөг байжээ. Тиймээс  Засгийн газраас Токио хотноо хэрэгжүүлж буй ахмад настнуудад зориулсан уян хатан ажлын цаг бүхий “Хоёр дахь амьдрал”-ын хөтөлбөрт хамрагджээ. Ингэснээр тэрбээр орон нутгийн цэцэрлэг, сургуулиудад цагийн ажил хийж, буцаад нийгмийн идэвхтэй болж эхэлсэн байна.

    …Токиогийн их сургуулийн профессор Хироко Акияама нь Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр “Хоёр дагч амьдрал” хөтөлбөрийг боловсруулжээ.

    Ахмад настнуудад цагийн ажлыг хөтөлбөрөөр дамжуулан санал болгохын сацуу Ашива хотод цахилгаан шат бүхий, ахмад настнуудад тохиромжтой орчныг бүрдүүлсэн нийтийн орон сууц ашиглалтад оруулаад байна.

    Ахмад настан Сейши Омори:

    Миний хувьд дунд сургуульд хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Хүүхдүүдтэй ойр байх нь надад маш их эрч хүч өгдөг. Ямар нэгэн юм хийснээр тогтсон өдөр тутмын хэв маяг бий болж, нийгэмтэй дахин шинээр танилцаж байна.

    • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар дэлхий даяар 60-аас дээш насны ахмад настнуудын тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ.
    • Япон өөрөө насжсан хүн амын бүтцээрээ дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын гуравны нэгийг 65-аас дээш насны хүн ам эзэлдэг.

    Нийгэм хүн амын бүтцийн энэхүү онцлогт дасан зохицох, улмаар дэд бүтцийг ахмад настнуудад чиглүүлэн өөрчлөх шаардлага тулгарч байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ